Бялууны кремийг хэрхэн хийдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Бялууны кремийг хэрхэн хийдэг вэ?

Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал тохиоход гэрийн эзэгтэй та өөрийн гараар хийсэн бялуугаар ширээгээ чимэглэх сайхан шүү дээ. Бялууны кекс хийх жорыг сайтад оруулсан байгаатай уялдуулан бялууны хөвсгөр кремийг хийх хялбар жорыг та бүхэндээ хүргэж байна.

 

Өндөгний цагаан, элсэн чихэр, ус, чимх давсыг хийнэ.

 

Description: http://www.1000jor.mn/img/uploads/recipe/step/orig/281_941700.jpg

Тартарын тосыг хийнэ. (Тартарын тос – крем хийхэд хэрэглэгддэг нунтаг цагаан зүйл. Нарийн боовны дэлгүүрүүдээр элбэг зарагддаг. Хэрэв тартарын тос байхгүй бол эрдэнэ шишийн сироп эсвэл 0,2-0,3 цайны халбага нимбэгний хүчил хэрэглэж болно.)

 

Description: http://www.1000jor.mn/img/uploads/recipe/step/orig/281_519813.jpg

Ингээд 1 минут миксэрдэнэ. Хэр их миксэрдэнэ төдий чинээ хөвсийнэ.

 

Урьдчилан бэлтгэсэн буцалж буй устай саван дээр кремтэй савыг тогтоож 7-8 минут буцалсан усны ууран дээр жигнэнэ. Хэрвээ та кремээ хөвсгөр шингэн биш илүү өтгөн хиймээр байвал дээрх заасан орцон дээр 300-500гр бага зэрэг хайлуулж зөөллөсөн масло эсвэл цөцгийн тос мөн 2-3 цайны халбага гурил хийж миксэрдсэнээр таны крем өтгөн болно.

 

Description: http://www.1000jor.mn/img/uploads/recipe/step/orig/281_902373.jpg

Ингэхдээ үе үе миксэрдээрэй. Крем аяндаа хөвсийж эхлэнэ. Кремийг тасалгааны температурт хөргөнө.

 

Хамгийн сүүлд крем дээрээ ванилийн охь хийж хутгана. Ингээд бялууны крем бэлэн боллоо.

 

Түүнчлэн шоколад, өнгөтэй ванилийн охь, карамелыг хольж хар бор, бор, карамелын өнгөтэй крем хийх олон олон жор байдаг. Та бүхэндээ дараа дараагийн жороор оруулах болно.

Эх сурвалж: www.1000jor.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж