Харвардын Их Сургууль Монголд анх удаа “Азийн Манлайллын Чуулга Уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна
Харвардын Их Сургуулийг төгссөн орон орны шилдэг удирдагчид улстөр, бизнес, хууль, эрүүл мэнд болон боловсролын салбарт тасралтгүй манлайлсаар байна. Харвардын Их Сургуулийн Азийн төвөөс Азийн Манлайллын Санаачилга, Азийн Манлайллын Аялал зэрэг байгууллагуудын хамт жил бүр 21-р зууны эдийн засаг, технологийн цөм болж буй Азийн орнуудаар явж, тухай улс орнуудын улстөрчид, шилдэг бизнесменүүд, манлайлагч залуучууд болон тухайн сургуульд элсэн орох хүсэлтэй оюутан залуучуудтай уулзаж, технологи, боловсрол, эрүүл мэнд, төрийн бодлого, компаний засаглал зэрэг олон асуудлуудаар хэлэлцүүлэг явуулж, Харвардын их сургуульд заадаг хамгийн сүүлийн үеийн судалгаа дээр суурилсан, тэргүүлэх багш нарын хичээлүүдийг зааж, хөгжлийн асуудлуудаар санал бодлоо солилцдог арга хэмжээ юм.
2015 оны 6 сарын 27-нд Чингис зочид буудалд болох бүтэн өдрийн арга хэмжээ нь “Investing Global Mind for Better Mongolia” уриан дор зохион байгуулагдах болно. Илүү сайхан Монголын төлөө эх дэлхийн шилдэг оюуны боловсролоор өөрсөддөө хөрөнгө оруулалт хийх боломж та бидэнд ирж байна.
Тус сургуулийг төгссөн Монголын төгсөгчид өнөөдөр улстөр, бизнесийн салбарт сургуулийнхаа нэр хүндийг өргөөд зогсохгүй улс орны төдийгүй бүс нутагт тулгамдаж буй олон асуудалд шийдэл санал болгож, хувь нэмрээ оруулж байгаа бид сайн мэднэ.
Тэгвэл хүссэн хүн бүрийн тэр бүр ороод байж чаддаггүй дэлхийн оюуны соруудын цөм болсон энэхүү сургуулийг нэг өдөр мэдрэх, мэдэх, мэдлийг нь хүртэх, туршлага солилцох, тус сургуулийн судлаачид, төгсөх курсын оюутнуудтай танилцах, түншлэх, хамтрах боломжийг шавыг тавих завшаан тохиож буй нь энэ ажээ.
Тус сургуульд сурдаг Монгол оюутнуудын хүсэлт санаачилга, манай төрийн байгууллагуудын дэмжлэг, тэргүүлэх бизнесийн байгууллагуудын түншлэл, ирээдүйд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хувь хүмүүс, гэр бүлүүдийн хамтын зүтгэлээр хийгдэх энэхүү чууулга уулзалтанд оролцохыг хүсэгчдийг бүртгэх ажил эхлэж байгаа юм байна.
Глобал Менежерүүдийн Нийгэмлэг ТББ нь энэхүү зохион байгуулах ажлыг Монголын талаас нь хариуцаж байгаа юм байна.
дэлгэрэнгүй мэдээллийг: asia.beglobal.mn