Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн болох Нацү башёд Монголын шинэ од Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлж, Эзэн хааны цомыг анх удаа хүртсэн билээ. Тэрээр башёгийн 15 дахь өдөр их аварга Хакүхотой адил 11 даваа, 3 унаатайгаар тэргүүлж байсан. Энэ өдөр хоёр бөхийн хувьд учраа бөхөө давбал нэмэлт барилдаан гарах байсан юм. Гэвч Тэрүнофүжи Болгарын бөх Аойямаг давж, Хакүхо Харүмафүжид унаснаар түрүү бөх нэмэлт барилдаангүйгээр тодорсон юм.
Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг эхлэхээс өмнө сүмо бөхийн шүүгч нарын зөвлөл хуралдаад Тэрүнофүжи Ган-Эрдэнийг энэхүү башёд түрүүлэх юм бол озэки цол олгохыг дэмжинэ гэсэн байна. Түүнд озэки(арслан) цол олгохыг маргааш тавдугаар сарын 27-д болох сүмо бөхийн холбооны захирлуудын хурлаар шийдвэрлэх аж.
Ингээд Нацү башёгийн сонирхолтой бичлэгүүдээс хүргэж байна.