“Реал” Анчелоттиг халлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

“Реал” Анчелоттиг халлаа

Испанийн “Реал” Мадрид багийн удирдлага дасгалжуулагч Карло Анчелоттиг халжээ. Итали мэргэжилтэн энэ жил багаа УАШТ-д “Барса”-гийн ард хоёрдугаарт оруулж, “Аваргуудын лиг”-т хагас шигшээд шалгаруулсан нь муугүй амжилт ч үргэлж нэгдүгээрт байх ёстой гэсэн багийн философид таараагүй аж.

Тэрбээр “Реал”-д хоёр жил ажиллахдаа Испанийн АШТ, “Аваргуудын лиг”-ийн цомыг авч өгсёөн билээ. Тэрбээр багийн хөгжөөн дэмжигчид, тоглогчидтой салах ёс хийж, твиттертээ “Реал”-д өнгөрүүлсэн хоёр гайхалтай улирлыг үргэлж санаж байх болно” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж