Австралид альбинос-бор шувуу үзэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Австралид альбинос-бор шувуу үзэгдлээ

Бор шувуу-альбинос

Фото: Bob Winters

 

Австралид маш ховор альбинос бор шувуу  үзэгдлээ. Энэ бор шувуу шинжлэх ухааны түүхэнд хэд хэд илэрсэн байдаг. Генийн мутаци нь шувууны өдийг цагаан болгон насыг нь багасгадаг гэнэ. Австралийн альбинос  зургаагаас долоон сарын настай бололтой. Энэ нээлтийг ABC Online дамжуулав.

 

Шувууг Мельбурны захад нутгийн шувуу судлаач Боб Уинтерс (Bob Winters) олж зургийг нь авчээ. Ердийн бор шувууг бодвол альбинос шувуу маш нуугдмал амьдралтай. Цагаан өнгө нь махчдын анхаарлыг татдаг бөгөөд шувууны хараа муу учраас тэднийг цагт нь олж хардаггүй байна. Бор шувууны бусад  төрлүүд ийм “этгээд  амьтантай” цуг байдаггүй гэнэ. Тиймээс түүнд үр удамтай болох боломж үгүй ажээ.

 

“Чарльз Дарвин тийм шувуунуудад сайн зүйл үгүй гэж дүгнэсэн бөгөөд энэхүү этгээд шувуунд амьдрах боломж бараг үгүй” гэж Уинтерс ярив. Нутгийн хүмүүс түүнийг хамгаалж байгааг тэр бас хэлэв. Шувуу амьдрах орчноосоо холдолгүй бутанд нуугдах зөв тактик барьж байгааг тэр онцолжээ.

 

Альбинос амьтдын хувьд арьс, үс, нүдний хүрээний өнгө нь буурч цагаардаг. Энэ үзэгдэл нь меланины пигментийн урвалд оролцдог бодисний алдаанаас үүдэлтэй ажээ. Тодруулбал, эцэг эх хоёр нь хоёулаа алдаатай ген байснаас ийм “гажиг” илэрдэг аж. Эцэг, эхийнх нь нэг нь ердийн гентай байхад үр төл нь тийм төрөхгүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж