Путин нисэх хүчний бэлэн байдлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Путин нисэх хүчний бэлэн байдлыг шалгаж байна

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төвийн дүүргийн нисэх хүчний бэлэн байдлыг шалгах тушаал өгчээ. Энэ дагуу  Оросын армийн 250 нисэх онгоц, 12 мянган цэргийн албан хаагч оролцсон том хэмжээний байлдааны бэлтгэл болж байна. Нисэх хүчний сургуулилтанд 700 орчим зэвсэг, техник ашиглах тухай “Тасс” агентлагт мэдээлжээ. Оросын нисэх хүчний цэргийн бэлтгэл, сургуулилт дөрвөн өдөр үргэлжлэх юм.

 

 

Энэ нь НАТО болон түүний холбоотон орнууд Арктикт цэргийн сургуулилт эхлүүлсэнтэй давхцаж байна. Европын хамгийн том нисэх хүчний сургуулилтанд Финлянд, Норвеги, Швед, АНУ, Их Британи, Швейцарь, Нидерланд, Герман, Франц улсууд  оролцож байгаа аж. 12 өдөр үргэлжлэх цэргийн сургуулилтанд 4000 орчим цэрэг хамрагдаж, “Typhoon”, “Tornado GR4”, “ Lockheed Martin F-16” зэрэг онгоцнууд ашиглагдах гэнэ.

 

Украины зөрчил хямралаас үүдэн ОХУ, Барууны харилцаа хүйтэн дайны хэмжээнд хүрээд буй. Барууныхан Украины зүүн хязгаарын зөрчил мөргөлдөөнд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсонд буруутгаж байгаа. Гэвч ОХУ үүнийг эрс няцаасан хэвээр байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС, RT

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж