Зам тээврийн осолд хүүхэд өртөх явдал буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осолд хүүхэд өртөх явдал буурахгүй байна

Өчигдөр зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч зургаа байгаа бол явган зорчигч нэг байна.

Хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Тун удахгүй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхлэх гэж байна. Амралт эхлэхээр хүүхэд зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгддэг тул эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэйг замын цагдаа нар сануулж байна. Хэрэв замын хөдөлгөөнд оролцож яваа тохиолдолд асран хамгаалагч нь хүүхдийг хөтлөж буюу тэвэрч оролцох, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Замын зорчих хэсэг дээр гар дээрээс Замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулан өөрсдийн амь нас эрүүл мэндээрээ эрсдэлд оруулан худалдаа эрхлэж байгаа хүүхдийн тоо нэмэгдэж байгаа аж.  Дээрх худалдаа хийж байгаа хүүхдээс та өнөөдөр ямар нэгэн бүтээгдэхүүн худалдаж авснаас тухайн өдрийн хоолны мөнгийг өгөх боловч насан туршийн эрүүл мэндээрээ хохирох нөхцлийг бүрдүүлж байгааг та мэдэж байна уу. Иймд гар дээрээс худалдаа эрхлэж буй хүүхдүүдээс бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг жолооч нартаа Замын цагдаагийнхан анхаарууллаа.

Д.УУДАМ

           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж