Өнгөрсөн шөнө Улаанбаатарт бороо орсон. Тэгвэл Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээгээр энэ сарын 27,29-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 27-нд зарим газраар, 28-нд говь талын нутгаар, 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж УЦУОШГ-аас мэдээлэв.