“Welcome to Mongolia” балетын наадамд оролцох Юрий Яновский “Дэлхийн шилдэг бүжиг дэглээч” шагналыг хүртлээ
МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар 2015 оны 6 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдах “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадамд гадаад улсын нэр хүндтэй уран бүтээлчид оролцоно. Эдгээр уран бүтээлчдийн нэг болох Францад төрсөн Испани гаралтай бүжигчин Юрий Яновский хэдхэн хоногийн өмнө Канад улсын Торонто хотноо зохион байгуулагдсан дэлхийн бүжиг дэглээчдийн уралдаанаас тэргүүн байр “Эрик Бруни” шагналыг хүртлээ. Тэрээр “Welcome to Mongolia” наадмын гала тоглолтонд өөрийн дэглэсэн “Нирис” хэмээх орчин үеийн бүжгээр оролцоно. Дашрамд дурдахад, Юрийгийн эгч Зинаида Яновский нь мөн олон улсад танигдсан балетын гоцлооч бөгөөд Англи улсын Лондон хотын Хатан хааны театр (Royal Ballet)-т, гоцлол бүжигчнээр ажилладаг юм байна.