Шударга ёс: Ерөнхий сайдыг огцруулах тухай дахин хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Шударга ёс: Ерөнхий сайдыг огцруулах тухай дахин хэлэлцэнэ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай асуудалд гарын үсэг зурсан нэр бүхий гурван гишүүний мэдээллийг сонсчээ.

Энэ нь Дубайд байгуулсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдсон байна. Ингэхдээ бүлэг маргааш дахин хуралдаж, уг асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсохоор болжээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл аж. Бүртгэлгүй хөрөнгийг ил гаргах, далд эдийн засгийг хумих зэрэг агуулгаар нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжтой. Шударгаар татвараа төлж, Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг олон аж ахуйн нэгжийг урамшуулах нь зөв. Харин татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг энэ мэт хуулийн төслөөр байнга өршөөх нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооноос гадна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, нухацтай хэлэлцэх шаардлагатай байгаа талаар бүлгийн гишүүдээс санал гаргасан байна.

Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийн талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас мэдээлэл сонсож, холбогдох асуудлаар тодруулга, тайлбар авсан байна.

Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн тухай УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга онцоллоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж