Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй иргэдийг саатуулав

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй иргэдийг саатуулав

Замын-Үүдийн хилийн отрядын хариуцсан хэсэгт зөвшөөрөлгүй явсан иргэн Б, Г нарыг мөн хилийн зурваст зөвшөөрөлгүй явсан иргэн У, Э нарыг телекамарын хяналтаар хилчид илрүүлэн саатуулж, харьяа цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгөөд байна.

Баян-Өлгий аймгийн Цагааннуурын хилийн хэсэгт вольфром олборлодог Усай нэртэй газарт хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй явсан гурван автомашинтай 10 хүнийг хилчид илрүүлэн саатуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу мөнгөн торгууль ногдуулж буцаажээ.

Харин Сэлэнгийн хилийн хэсгээр хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөлгүй ан хийх зорилгоор явж байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын иргэн А, О нарыг хилийн манаа илрүүлэн саатуулаад байгаа юм.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж