Зуслангийн замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Зуслангийн замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна

Нийслэлээс энэ жил Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт хүртэлх зам засах төлөвлөгөөтэй байгаа. Энэ хүрээнд зуслангийн чиглэлийн зам хааж, замын ажлыг эхлүүлнэ гэж байгаа ч одоогоор зам хаах хугацааны хувьд тодорхойгүй байна. Учир нь Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьт хүртэлх 16,34 км замын засварын ажлыг гүйцэтгэх компани хараахан тодроогүй байгаа ажээ.  

“Энэ хэсгийн замын эхний таван км газарт гэхэд 13 хоолой бий. Нэг хоолойг засахад олон хоногоор зам хаах шаардлага гарна. Тиймээс энэ хэсгийн зам засварын ажлыг эрт эхэлж, зундаа багтаж дуусгана” гэж албаныхан тайлбарлаж байлаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж