&#34Номын баяр&#34 Чингисийн талбайд болж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

&#34Номын баяр&#34 Чингисийн талбайд болж байна

17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Номын баяр” өнөөдөр, маргааш буюу тавдугаар сарын 25-26-нд Чингисийн талбайд 09.00-19.00 цагийн хооронд болж байна.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулж буй тус номын баярт зохиолчид, орчуулагчид болон хэвлэлийн байгууллагууд оролцож, шилдэг номуудыг дэлгэжээ.

Баярын өдрөөр номтой холбоотой бүх л төрлийн арга хэмжээнүүд тухайлбал, номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болж байна.

Тус баярт ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчиддаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийх, хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах зэргээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй аж.

Та эдгээр өдрүүдэд Чингисийн талбайг зорьсноор дотоод, гадаадын олон шилдэг бүтээлүүдийг хямдралтай авахаас гадна хуучны ховор номууд ч дэлгэгдсэн байна.

Ч.БОЛОР

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн

Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт….Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж