Энэ жилийн эхний дөрвөн сард Испанид 16 сая жуулчид очсон нь дээд үзүүлэлт болов. Тэр нь өмнөх жилийн мөн үеийнхээс 4,4 хувиар их байгаа статистикийн мэдээг El Mundo дамжуулжээ.
Их Британи, Герман, Францаас хамгийн олон жуулчид тийшээ очсон байлаа. Нийт жуулчдын 53 хувийг тэд эзэлжээ. Британи жуулчдын тоо 5,5 хувиар нэмэгдэн 3,3 сая хүн болжээ. Францчууд 4,6 хувиар нэмэгдэн 2,6 саяд хүрсэн бол германчуудын тоо 0,3 хувиар нэмэгдэн 2,5 сая болжээ.
Энэ хугацаанд Италийн жуулчны урсгал 12,2 хувиар нэмэгдэн 990,4 мянга хүн болжээ. Оросын жуулчдын урсгал буурсаар 28,3 хувийг заалаа.
Хамгийн олон жуулчид Каталони, Канарын арлууд, Андалуси, Мадридад очжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР