Хуучирсан мэдээ: 2015.05.24-нд нийтлэгдсэн

Гүржид АНУ тусална

 

Гүржийг Европын холбоонд ороход нь АНУ тусална гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдлээ гэж РИА "Новости» дамжуулжээ.

 

“Европын холбоотой эвсэх мөн НАТО-д элсэх замд нь бид Гүржид туслах эрмэлзэлтэй байна” хэмээн тэрээр мэдэгдлээ.

 

Түүний хэлснээр, АНУ нь Гүржийн бодлогыг хатуу дэмжиж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үүний өмнө Гүржийн тусгаар тогтнолын өдрийн мэндчилгээг тус орны эрх баригчдад илгээсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж