Фото: Havlik Petr / Global Look
Катарт 2022 онд болох дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэхүү тэмцээнийг бэлтгэж ажлыг хангахаар барьж буй барилгад ажиллаж байсан Энэтхэг, Балбын 441 ажилчид хөдөлмөрийн ослоос болон нас барсан тухай хүний эрхийн Amnesty International олон улсын байгууллагын илтгэлд өгүүлснийг тус байгууллагын сайтад нийтэлжээ.
Тус байгууллагын илтгэлд тэдний үхлийн шалтгааныг дурдаагүй ч Катар цагаач иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах амлалтаа биелүүлээгүй гэж бичээд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд хандан уг хэргийг анхаарахыг уриалжээ.
Балба, Шри-Ланка, Энэтхэг зэргийн улс орны ажилчдад цалин хөлсийг нь өгдөггүй, хүнд нөхцөлд ажилладаг, ядарч, өлсгөлөнгөөр амиа алддаг тухай мэдээлэл өмнө нь гарч байсан юм. Олон хүн бичиг баримтаа алдсан учир зарим нь шоронд оржээ. Эмиратийн засгийн газар амьдрал, хөдөлмөрийнх нь нөхцлийг сайжруулсан гэж мэдэгдэж байгаа юм.
Гэсэн ч засгийн газар нь Гульф гэх нутагт баригын ажил хийж байсан Балба, Энэтхэг, Бангладешийн 964 ажилтнууд 2012-2013 онуудад амиа алдсан тухай DLA Piper байгууллагын илтгэлийн мэдээг батлан зөвшөөрсөн байв. Катарын спортын байгууламжийн бүтээн байгуулалтанд 1,4 сая цагаач хөдөлмөрлөж байна.
Amnesty International байгууллагын үнэлгээгээр, Катарт ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь гадаадынхан байна.
2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд хөлбөмбөгийн ДАШТ Катарт болох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР