Дуучин, жүжигчин Женнифер Лопесийн бие галбир ододын дундаас хамгийн шилдэг гэж үнэлэгдэв. Лопесийн усны хувцастай зураг US Weekly сэтгүүлийн хавтасыг чимсэн бөгөөд сэтгүүлийн тусгай дугаарыг алдар цуутнуудын “шилдэг бие галбирт” зориулсан байна.
Сэтгүүлийн үнэлгээнд жүжигчин эмэгтэй өөрийн 45 насандаа хэзээ хэзээнээс илүүтэй сайхан харагдаж байна гэв. Лопес өөрөө байдгаараа л өөрийгөө хүлээн авдаг гэжээ. Мөн "Би өөрийгөө секси, залуу гэж мэдэрч байна. Заримдаа сайхан хүүхэн гэмээр байдаг” гэсэн байна.
Мөн тэрээр өөрийнхөөрөө л байх хэрэгтэй, өөр хэн нэгэнтэй өрсөлдөх гээд хэрэггүй. Эрүүл амьдралыг эрхэмлэдэг бөгөөд байнга түүнийгээ сайжруулах хэрэгтэй гэжээ.
Үүнээс өмнө People сэтгүүл жүжигчин Сандра Буллокыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй гэж тодруулж байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР