Английн алдарт “Ливерпүүл” клубын тоглогчид болох Жордан Айб, Жон Фланаган нар багтайгаа гэрээгээ сунгасан байна. Энэ талаар “Ливерпүүл” багийнхаа албан ёсны тветтер хуудсаар дамжуулж мэдээлэл цацжээ. Өдгөө 19 настай Айб “Ливерпүүл”-тэй урт хугацааны гэрээ байгуулж байгаа ажээ. Харин Фланаган хэдэн жилийн гэрээ байгуулсан талаар мэдээлэл гараагүй юм. Гэрээгээ сунгасны дараа Жордан Айб “Ливерпүүл болон агуу баг. Би энд тоглохдоо үнэхээр баяртай байдаг” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ww.mminfo.mn