Бурхан Халдуныг тахина

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Бурхан Халдуныг тахина

Бурхан Халдун хайрхны Төрийн тахилгыг энэ сарын 26, 27-нд хийх шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ. Энэ жил эрт дээр үеэс улбаатай тахилгын зан үйлийг сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.  Тахилгын ёслолын өмнөх өдөр буюу 26-нд Долоон бурхны тахилгыг хийх юм байна. 

Тахилгад оролцох иргэд Бурхан Халдун хайрхны бараа нь харагдах газар буюу Хэрлэнгийн дээд цагаан арлын Алтан Үлдийн овоон дээр хийх аж. Энэ нь Бурхан Халдун уулнаас 40 орчим км-ийн наана оршдог газар юм. 

Ингэхдээ тус газарт LED дэлгэц байрлуулан Бурхан Халдуны тахилгын үйл явцыг цугласан олонд UBS телевиз шууд дамжуулан хүргэх аж.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж