Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

900 цагаачдыг аварчээ

 

Италийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд ба бусад далайн тээврийн хэрэгсэл нэг хоногийн дотор Газар дундын тэнгист байсан Хойд Африкийн 900 цагаачдыг аварлаа гэж Reuters дамжуулав.

 

Нэг цагаач амиа алдсан байв. Тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд их байгаа гэнэ. Тэднийг бүгдийг нь Италийн ойрын боомтод хүргэсэн гэж аврагчид хэлжээ.

 

Дөрөвдүгээр сарын сүүлчээр Газар дундын тэнгист цагаачдын хөлөг онгоц живэх үеэр 800 хүн амиа алдсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж