ДеАндре Жордан энэ зун Клипперсдээ үлдэх, эсвэл өөр багийг сонгох нь түүний шийдвэр. Гэхдээ үүнд мэдээж цалин гол нөлөөг үзүүлэх нь ойлгомжтой.
Гарч байгаа мэдээллүүд шиг үнэхээр Жордан багийн ахлагч Крис Полтой асуудалтай бол тэр Лос Анжелесийг орхих болно. Ингэхдээ тэр 4 жилийн 81 сая долларын гэрээг хийх бол Клипперсийн тоглогч хэвээрээ үлдэхээр шийдвэр таван жилийн 109 саяын гэрээг хийх боломжтой гэнэ.
Түүн шиг самбарын нуруулаг тэсрэлттэй тоглогч лигт олон биш. Тиймээс ид үедээ яваа Жордан хамгийн өндөр цалин авах нь тодорхой.
(Улаанбаар Клипперс, хөх өнгөөр бусад багуудын өгөх боломжтой цалинг харуулсан болно)
Хэрэв Жордан өөр багийг сонговол 30 настайдаа дахин чөлөөт агент болно. Тэр үед өндөр цалинтай гэрээ хийнэ гэдэг эргэлзээтэй учир, нэг мөр таван жилийн гэрээгээ үзэглэх нь өөрт нь ашигтай.
Эх сурвалж: http://scoreport.mn