Их спортыг дэмжсэн түүхэн шийдвэр гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Их спортыг дэмжсэн түүхэн шийдвэр гарлаа

 Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шилдэг тамирчидаа шагнах журам , олгох шагналын хэмжээг тогтоолоо. 

 Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шилдэг тамирчидаа шагнах журам , олгох шагналын хэмжээг тогтоолоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн

49 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсрал

 

ОЛИМП,ТИВ, ДЭЛХИЙ, УЛСЫН АВАРГЫН

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН

ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ  МӨНГӨН ШАГНАЛ

ОЛГОХ ЖУРАМ

 

 

              Нэг. Нийтлэг үндэслэл

              1.1. Энэхүү журмын зорилго нь аймаг, орон нутгийн тамирчдын ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, онцгой амжилт гаргах идэвх, сонирхолыг өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өрсөлдөх тамирчдыг төрүүлэхэд оршино.

                 1.2. Олимп, тив, дэлхий, улсын аварга, спортын их наадам, Монголын бүх ард түмний спортын их наадамд оролцож онцгой амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгоход энэхүү журмыг баримтална.

 

              Хоёр. Шагнал олгох зарчим

              2.1. Шагналыг олимп, тив, дэлхий, спортын их наадам, улсын аваргын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгоно.

              2.2. Төрөл хариуцсан дасгалжуулагч нарт тамирчдын шагналын 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно.

              2.3. Багийн спортод тамирчдын 50 хувь нь тухайн дасгалжуулагчийн шавь байгаа тохиолдолд хариуцсан дасгалжуулагчид аймгийн Биеийн тамир, спортын газрын тодорхойлолтыг үндэслэн шагнал олгох асуудлыг шийдвэрлэнэ.

            2.4. Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн тус аймгийн харьяат бөхөд 60.0 сая төгрөг, улсын гарьд, заан цол авсан бөхчүүдэд 30.0 сая төгрөг, улсын харцага, начин цол авсан бөхчүүдийг 20.0 сая төгрөгөөр нэг удаа урамшуулна.

       2.5. Аймгийн Биеийн тамир, спортын газар нь тэмцээний албан ёсны урилга, орчуулга, диплом, гэрчилгээний хуулбар бусад нотлох баримтыг бүрдүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлнэ.

              2.7. Шагналыг аймгийн Засаг даргын шийдвэрээр олгоно.

 

              Гурав. Дараах тохиолдолд шагнал олгохгүй

              3.1.Тус журмын 2.5-д заасан материалыг бүрэн бүрдүүлээгүй

              3.2.Өсвөр үе, залуучуудын тэмцээнд нас дарах зэрэг зөрчил гаргасан

              3.3.Баянхонгор аймгийн харьяат бус тамирчин

 

Соёл, спорт, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн

мэргэжилтэн Ч.Очирбат

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж