Фото: Александр Коряков / "Коммерсантъ»
ОХУ-ын бөөний худалдааны эргэлт нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртлэх хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс зургаан хувиар уналаа гэж Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров мэдэгдснийг ТАСС дамжуулжээ. Сайдын хэлснээр, хүн амын худалдан авах чадвар буурсан нь уналтын гол шалтгаан болов.
Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний нөлөөгөөр бөөний худалдааны эргэлт 2,7 хувиар нэмэгдсэн байлаа. Одоо Аж үйлдвэр, худалдааны яам долоо хоног бүр захуудаар хүнсний бүтээгдэхүүний үнэнд хяналт хийж байгаа. Худалдааны сүлжээнүүд хангалттай урт хугацаагаар үнийг барьж байсны буянаар хүнсний бүтээгдэхүүний инфляци нь рублийн уналттай харьцуулахад хоёроос гурав дахин бага хурдтай байсан гэнэ. “Одоо рублийн ханш тогтворжиж байгаа учраас үнэ өснө гэсэн магадлал бага” хэмээн сайд онцолжээ.
Үүний өмнө Оросын Статистикийн алба мэдээлэхдээ, Оросын бөөний худалдааны эргэлт 2015 оны нэгдүгээр улиралд 6,7 хувиар буурч, 6,286 их наяд рубль болсон гэжээ. Гуравдугаар сарын уналт нь 8,7 хувь байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР