Франц, Страсбург. 250 мянган ам.долларын шагналын сантай Страсбургийн нээлттэй тэмцээний хагас шигшээд Австралийн Саманта Стосур шалгарлаа. Тэрээр шигшээд өрсөлдөх эрхийн төлөө АНУ-ын Слоане Стефэнстэй өрсөлдөх юм. Харин нөгөө хэсгээс тэмцээний зохион байгуулагч орны К.Младенович, В.Раззано нарын теннисчид шалгараад байна.
Саманта Стосур шөвгийн наймд тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглосон Сербийн Елена Янковичтой тоглосон ч өрсөлдөгч нь өрсөлдөхөөс татгалзжээ. Францын нээлттэй тэмцээний өмнө болж буй Страсбургийн тэмцээний ганцаарчилсан болон хосын төрлийн аваргууд маргааш тодорно.
Дашрамд, Талбайн теннисний оны турш болдог дөрвөн “Их дуулга” тэмцээний хоёр дахь нь болох Францын нээлттэй тэмцээн ирэх ням гаригт эхлэх билээ. Парист болох 114 дэх удаагийн “Их дуулга”-д манай гаригийн шилдэг теннисчид оролцох бөгөөд тэмцээн ирэх зургадугаар сарын 7-д өндөрлөх юм.
Ч.БОЛ