Хэрэв зургадугаар сарын 5 хүртэл зээлдэгч нартайгаа тохиролцож чадахгүй бол Олон улсын валютын санд өрийн ээлжит төлөлтөө хийж чадахгүй хэмээн Грек мэдэгдлээ. Энэ тухай тус орны парламентын спикер Никос Филисийн хэлснийг иш татан The Guardian сонин мэдээлжээ.
Грекүүд одоо 305 сая еврогийн шилжүүлгийг хийх юм. Европын Төв банк Грекийн банкуудад туслах шийдвэрээ гаргаагүй учраас зургадугаар сарын 5 “үнэний агшин” болно хэмээн тэр онцолжээ. Үүний өмнөхөн Грек Оросын эсрэг хориг арга хэмжээг сунгах Европын шийдвэрийг дэмжсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР