“Зүүний түншлэл” саммит Ригад болж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

“Зүүний түншлэл” саммит Ригад болж байна

 

"Зүүний түншлэл" саммит Рига хотод болж байна.

 

Абашизе: Ригийн саммит Оросын эсрэг чиглэгдээгүй.

Фото: РИА Новости. Дмитрий Коробейников

 

"Зүүний түншлэл" гэх төсөл нь хуучин Зөвлөлтийн орон зайн Европын болон Кавказын орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Төсөлд хамрагдсан зургаан орны Гүрж, Молдав, Украин 2014 онд ЕХ-тэй эвсэх гэрээнд гарын үсгээ зуржээ. Түншлэлийн анхны саммит 2009 онд Прага хотод болсон бөгөөд Ригийнх нь дөрөв дэх уулзалт болж байна.

 

Саммит пүрэв гаригийн орой ажил хэрэгч оройн зоогоор эхлэв. Энэ саммитад ЕХ-ны 28 орны лидерүүд түншлэлийн зургаан орны төлөөлөгчид оролцож бөгөөд хуралдааныг ЕХ-ны тэргүүн Дональд Туск даргалана. Еврокомиссийн тэргүүн Жан-Клод Юнкер, тус холбооны Гадаад харилцааны тэргүүн Федерика Могерини, Хөршүүд, түншийн асуудал эрхэлсэн еврокомиссар Йоханнес Хан, Худалдааны еврокомиссар Сесилия Мальмстрем нар саммитад оролцож байна.

 

"Түншлэлийн зургаан орныг төр засгийн тэргүүн нар нь төлөөлөх юм” гэж ЕХ-ны гадаад хэргийн алба мэдээлсэн байв.

 

Энэ саммит нь Оросыг тойрсон хэрэг биш хэмээн Армян хэлж буй.

Фото: Григорий Амирханов

 

Белорусийн Гадаад хэргийн сайд Владимир Макей саммитад улсаа төлөөлжээ. Хожим тодорхой болсноор Азербайжаныг ерөнхийлөгч нь биш Гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяров төлөөлөхөөр болсон байна.

 

Украины хурцатмал байдлыг намжаах талаар Ригийн саммит авч хэлэлцэнэ. Мөн талууд шийдэгдээгүй бүлдсэн Днестрийн орчмын, Уулын Карабахын, Абхаз, Өмнөд Осетийн сөргөлдөөнийг хэрхэн шийдэхээр ярилцах ажээ.

 

Хөрш орнуудынхаа Европын улс төрд тохирсон шинэчллийн талаар ярилцах боломжийг энэ саммит ЕХ-нд өгч байгаа. Мөн эрчим хүчний асуудлаар бас ярилцана.

 

Саммитаар хамтарсан тунхаглал гаргана. Тэндээс визийн дэглэмийг цуцлах мэтийн цөмрөлт болсон шийдвэр гаргахгүй бололтой. Молдав л хөтөлбөрт оролцож байгаа орнуудаас визгүй зорчих эрхтэй болсон гэдгийг ЕХ-ны тэргүүн өмнө хэлсэн байлаа.

 

ЕХ зүүн тийш өргөжих хорхойгоо даржээ гэж Financial Times бичив.

AP Photo/ Dmitry Lovetsky

 

Еврокомисс өмнө мэдэгдэхдээ, Гүрж, Украин хоёр визгүй зорчих дэглэмийг Ригийн саммит дээр гаргаж тавихгүй гэсэн байв. Визийн дэглэмийг цуцлах асуудлыг жилийн сүүл гэхэд ЕХ хэлэлцэх юм.

 

Киев уг саммит нь ЕХ-ны гишүүн болох эрмэлзэл, визгүй зорчихыг дэмжих дохиог өгнө гэж найдаж байгааг ЕХ-нд суугаа Украины Элчин Константин Елисеев хэлэв. Энэ талаар саммитаас дохио ирнэ гэдгийг хүлээж байна хэмээн Порошенко мэдэгдсэн билээ.

 

Гүрж энэ саммитад өөдрөгөөр хандаж байгаа. Гэхдээ л визийн дэглэмийг либералчлах зэргийн асуудлууд шийдэгдээгүй байгаа гэж Гүржийн Гадаад хэргийн сайд Тамара Беручашвили хэлж байна.

 

"Ригийн саммитийн тунхагт Европын Холбоог өргөтгөх сэдвийг гаргахгүй. Энэ нь уг саммитийн сэдэв биш. Сэдэв нь түнш орнуудаа хэрхэн дэмжихийг харуулах асуудал байна” хэмээн Европын эх сурвалж сэтгүүлчдэд мэдэгдсэн байв.

 

 

Европ мөрөөдөлтэй байхыг Туск үгүйсгээгүй

 

"Зүүний түншлэл” нь Европын холбоонд гишүүн болох баталгаа биш. Гүрж, Молдав, Украин тийм мөрөөдөлтэй байхыг үгүйсгэхгүй нь мэдээж… Европын стандарт, европ соёл, улс төрд нь ойртох албан бус ойртолт юм. Тийм мөрөөдөлтэй байж европчуудын дэмжлэгийг авч чадсанаар хэдэн жилийн дараа мөрөөдөл нь биелэх юм” хэмээн өмнө нь Туск хэлж байсан билээ.

 

Саммит дээр Украин Европын холбоо хоёр Украинд 1,8 тэрбум евроны макро санхүүгийн тусламж олгох гэрээнд гарын үсэг зурна. Үүний зэрэгцээ, чөлөөт худалдааны гэрээ байгуулсан орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн ЕХ нээснээ зарлах ёстой. Энэ хөтөлбөрийн хүрээнд бараг гурван тэрбум евроны хөрөнгө оруулалтыг татах юм.

 

"Зарим орнууд Оросын эсрэг чиглээ бэхжүүлэхийг хүсч байгаа нь мэдээж, нөгөө нэг хэсэг нь түүнд нь саад тавьж байна. Юу болохыг нь харья. Москва саммитийн үр дүнг анхаарах болно” гэж Европын Холбоонд суугаа Оросын байнгын төлөөлөгч хэлж байна.

 

 

Ригийн саммит нь ЕХ ба Оросын харилцааны шалгалт болно

 

"Зүүний түншлэл” бодлогын ямар нэгэн ялалтын тухай ярих нь хэтрүүлсэн хэрэг болно. Ригин саммит энгийн биш арга хэмжээ. Бид үүнийг анхааралтайгаар ажиглаж байна. Шинэ бичиг баримтууд нь ямараар гарахыг харья. Урьдчилсан мэдээллээр бол уг баримтыг боловсруулах ажиллагаа нилээд хүндхэн байсан аж” хэмээн Чижов "России 24" телевизид ярьжээ.

 

"Зарим орнууд Оросын эсрэг чиглээ бэхжүүлэхийг хүсч байгаа нь мэдээж, нөгөө нэг хэсэг нь түүнд нь саад тавьж байна. Юу болохыг нь харья” гэж тэр тайлбарлав.

 

ЕХ болон “Зүүн түншлэлийн” орнуудын хоорондын харилцаа Орост хор хөнөөл хүргэхгүйгээр хөгжих болно хэмээн Европын холбооны гадаад хэргийн тэргүүн мэдэгдсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж