14 мянган жолооны үнэмлэх хэвлэлт хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

14 мянган жолооны үнэмлэх хэвлэлт хүлээж байна

Жолооны үнэмлэх өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэвлэгдэхгүй байна гэсэн иргэдийн гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн Мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос асуудлыг тодрууллаа.

Жолооны үнэмлэх хэвлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс зогссон.  Одоог хүртэл хэвлэлтийн ажил хэвийн горимд шилжээгүй байна. Өөрөөр хэлвэл 14 мянга орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээлтэд байгаа юм.

Гэхдээ ирэх долоо хоногоос Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв  жолоодох эрхийн түр зөвшөөрлийг хэвлэхээр болсоныг Н.Пүрэвдорж мэдээллээ. Уг нь жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Нийслэлийн замын цагдаагийн газар "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллаж, жолооны үнэмлэхний бэлдэцийг хэвлэдэг байсан юм. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлжээ. Иймээс "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болж жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг цагдаагийн байгууллагаас зарлажээ.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж