Adele тоглолтуудаа цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.06.05-нд нийтлэгдсэн

Adele тоглолтуудаа цуцаллаа

Английн болон АНУ-ын хөгжмийн шилдгийн жагсаалтыг тэргүүлсээр буй дуучин Adele Хойд Америкт хийхээр товлоод байсан тоглолтуудаа цуцаллаа.
Олон мянган шүтэн бишрэгчдээ гонсойлгосон энэхүү шийдвэр нь хоолойн үрэвслээс шалтгаалсан аж. Дуучин Adele энэ долоо хоногийн эхээр залгиур хоолойн үрэсвсэл гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж эхэлсэн ба эмчийнхээ зөвлөснөөр хэдэн долоо хоног амрахаар шийдсэн байна. Түүний аялан тоглолтын тасалбар худалдаалагдаж дууссан байсан учраас эрүүл мэндийн байдал нь хэвийн болонгуут цуцлагдаад буй тоглолтуудын товоо дахин зарлах аж.

Дуучин бүсгүй өөрийн вэбсайтдаа “Би үнэхээр харамсч байна. Би энэ долоо хоногт багтаад хоолойн өвчин эдгэрч, дуулж эхэлнэ гэж итгэж байсан. Харамсалтай нь эмч дахин хэдэн долоо хоног амрах шаардлагатай гэж зөвлөсөн. Би үнэхээр харамсч байна. Та бүхэнтэйгээ удахгүй уулзах болно” хэмээн бичжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж