Туул гол дээгүүр 2 км гүүр баригдана

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Туул гол дээгүүр 2 км гүүр баригдана

Туул гол дээгүүр 2 км гүүр баригдана

Ази Европийг холбосон хурдны авто зам барих талаар өнгөрсөн жилээс хойш яригдаж, уг замыг концессийн гэрээгээр төсөвт хүндрэл учруулахгүйгээр барих үндэсний компани шалгаран ажиллаж байгаа. Уг хурдны авто зам нь БНХАУ-ын Тэнжин боомтоос эхлэн Монголын нутгаар дайран өнгөрч ОХУ-ын Транс-сибирийн замтай Улаан-Үүд хотод нийлэх юм.Энэ замын хамгийн урт хэсэг нь буюу Алтанбулагаас Замын-Үүд чиглэлд 1000 орчим км байна. Уг замыг Улаанбаатар хотод Туул гол дээгүүр дайран өнгөрүүлэхээр  зураг төслийг хийжээ. Тодруулбал хурдны зам  Шувуун фабрик, Био комбинатын дундуур Туул голыг гатлахдаа нийтдээ  хоёр км урттай  байхаар  тооцсон гэнэ.

Монголын зам гүүрийн инженерүүд болон гадаадын архитекторуудын хамтарсан баг  нэгэн хэвийн  шийдэл, дизианаас  татгалзсан урлагийн бүтээлийн хэмжээнд  загвар гаргахыг зорьжээ.  Засгийн газраас өнгөрсөн жил Чингис Лэнд Девелопмент групптэй концессийн гэрээ байгуулж уг авто замын ажлыг эхлүүлсэн.Өнөөдрийн байдлаар хурдны замын ТЭЗҮ-ээ батлуулж  замынхаа трассыг эцэслэн тогтоожээ. Одоогийн байдлаар  зам барихад шаардлагатай геологи, геодези, хөрсний судалгаа хийх, замын зургийн ажил ид хийгдэж байгаа аж. Монгол улсад анх удаагаа баригдах  олон улсын зэрэглэлийн хурдны авто замыг дагаж томоохон байгууламжууд барихаар  төлөвлөсөн талаар албаны эх сурвалж  мэдээлсэн.

С.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж