Залуучуудын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Залуучуудын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийж байна

Монголын сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийхээр Эрхүү хотыг зорьсон билээ. Тэд эхний тоглолтоо Эрхүү хотын II шигшээ багтай хийж, 59:50 онооны харьцаагаар хожсон. Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 17.00-с Политехникийн их сургуулийн багтай тоглох юм. Энэхүү тоглолтууд шигшээ багийн тамирчдад том туршлага болж байгаа бөгөөд Универсиад наадамд манай баг топ багуудтай нэг хэсэгт багтсан билээ. 

Дашрамд, БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сард Дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадам болно. Монголын оюутны спортын холбоо энэхүү наадамд 12 төрөлд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Манай сагсны эрэгтэй баг ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексик зэрэг орнуудтай нэг хэсэгт багтаад байна.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж