Гоулберн хотод аалзаар “бороо” оров

Хуучирсан мэдээ: 2015.05.22-нд нийтлэгдсэн

Гоулберн хотод аалзаар “бороо” оров

 

Тавдугаар сар бол Австралийн хувьд намрын сүүл сар юм. Энэ үеэр ихээхэн бороотой байдаг. Гэхдээ Шинэ Өмнөд Уэльс мужийн Гоулберн хотод орсон бороог ердийн гэж хэлэхгүй. Тэнгэрээс усан дусал асгарахын оронд аалзаар “бороо” орлоо. Хэдэн арван сая аалз Гоул берний байшин барилгын дээвэр, гудамжийг бүрхэн мөнгөлөг тороороо  хэржээ.

 

Хорвоо орвонгоор эргэлээ гэж сандарсан хотынхныг эрдэмтэд тайвшруулав. Жил бүрийн тав, наймдугаар сард төрсөн жижиг аалзууд модонд аль болохоор дээш гаран тороороо бүрэн шүхэр маягийн зүйл хийнэ. Тэднийг нь салхи туун тарааж аалзуудад шинэ нутаг оронг эзлэхэд нь тусалдаг аж. Ингэж тэд тархдаг бөгөөд тийм ч учраас алз дэлхийгээр хаана ч тааралдана хэмээн уг амьтныг судлагч Кит Бастерфилд ярьжээ.

 

Тэдний нүүдэл ийнхүү ихээхэн нутаг орноор тараагддаг. Салхины чиглэл энэ удаа аалзнуудыг Гоулбернд авчирчээ гэж тэр тайлбарлав. Гоулберн  хот нь одоо аалзны нийслэл гэж нэр зүүх болов.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж