Shania Twain алдрын одтой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.05-нд нийтлэгдсэн

Shania Twain алдрын одтой болжээ

Канадын од, кантри поп дуучин Shania Twain Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэрийг мөнхөлсөн одтой болжээ.

Нэрт дуучин бүсгүй саяхан намтар номоо хэвлүүлж, шинэ TV шоугаа үзэгчдийн хүртээл болгож эхлээд байгаа юм. Тэрбээр найман настайгаасаа эхлэн дуулж эхэлсэн ба 13 настайдаа телевизийн шоунд оролцож, амжилтын гараагаа эхлэж байжээ. Түүний "The Woman In Me" нэртэй хоёр дахь цомог 12 сая хувь борлогдож, Грэммийн наадмаас “Шилдэг кантри дууны цомог” шагналыг хүртэж байсан юм.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж