Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын сүүлийн үеийн дэвшилтэт технологи танилцууллдаг “ICT EXPO 2015” үзэсгэлэн өнөөдөөр “Мишээл экспо” төвд 14.00 цагт эхлэн 18.00 цагт өндөрлөж байна. Энэ жилийн хувьд үзэсгэлэнд 41 компани оролцож сүүлийн үеийн шинэ санаачлага, технологийн шийдлээ танилцуулсан.
Энэ удаагийн үзэсгэлэнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, Засгийн газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц тэргүүтэй нийгэм, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс оролцсон юм.
Энэ жилийн үзэсгэлэнгийн төрөл, технологийн чанар өмнөх жилүүдээс огцом ахисан гэдгийг оролцогчид онцолж байв. Ингэснээр Монгол Улс мэдээллийн технологийг өөрсдөө хийж чаддаг болсны тод жишээг энэ удаагийн үзэсгэлэнгээс харж болохоор байгааг үзэсгэлэнд оролцогчид хэлж байлаа.
Б.ЗАЯА