“Исламын улс” бүлгийнхэнтэй нэгдэх гэж байсан байж магадгүй 10 залууг Монреалийн нисэх буудалд Канадын цагдаагийнхан барин саатуулжээ хэмээн СВС телевиз мэдээлэв. Телевизийн мэдээний дагуу эдгээр залуусыг өнгөрсөн ням гаригт саатуулан тэдний паспортыг хураасан байна.
Цагдаагийн ажилтнууд одоо саатуулагдсан хүмүүсийн ойр дотныхонтой уулзан ярилцаж байгаа гэнэ. “Исламын улс” бүлэглэл нь олон оронд хориглогдсон террорист байгууллага юм. Канадын тусгай албаныхан Торонто хотын ажил хэргийн дүүрэг болон АНУ-ын Консулын газарт дэлбэрэлт хийхээр төлөвлөсөн байсныг саяхан таслан зогсоосон гэж мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР