АНУ Изариль, Саудын Арабтай тус бүр нь 1.9 тэрбум орчим ам.долларын өртөгтэй зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулжээ. АНУ Израильд олон мянган тэсрэх бөмбөг, пуужин, Саудын Арабт 10 ширхэг “Seahawk” нисдэг тэрэг худалдахаар төлөвлөж байна. АНУ-ын төрийн департментаас мэдээлснээр Израильд 3000 “Hellfire” пуужин, агаар-агаар ангилалын дунд зайн 250 пуужин, 4100 энгийн тэсрэх бөмбөг, “BLU-113” супер тэсрэх бөмбөгийг худалдах аж.
Вашингтон Ираны цөмийн гэрээг эсэргүүцэн болгоомжилж буй Ойрхи-Дорнодын холбоотнуудынхаа сэтгэлийг засч, ятгахаар хичээж буй юм. Израиль, Саудын Араб улсууд Ираны цөмийн гэрээний нөхцөлөөр Тегераны эсрэг хоригийг цуцлахыг хүчтэй буруушаасан хэвээр.
АНУ нь Саудын Арабтай 2010-2014 оны хооронд 90 тэрбум ам.долларын зэвсгийн худалдааны гэрээ байгуулсан юм.
Эх сурвалж: Agence-France Presse
Б.АНХТУЯА