Хүүхэд насанд,10н жилд хүмүүсийн хамгийн
ихээр жигшэн ярьж,ийм л зантай байхгүй мэт ярьдаг байсан зан араншин нь
хувиа хичээсэн, "Амиа" гэж нэрлэгдэх зан ааш. Энэ л занг бусад муу
муухай бүхнээс илүүд жигшэн,ийм зантай хүүхэдтэй төгсөх хүртлээ нийлж
чаддаггүй зайгаа барин сурдаг байж… Би ч мөн ялгаагүй. Гэвч миний бие
хүний сайнтай муутай нөхөрлөж,жаргаж зовж,ууж идэх бүрдээ нэг л зүйлийг
ойлгож өөрийнхөө өчүүхэн оюун бодолдоо итгэл үнэмшилтэй боловоо. egoism хүн оршин тогтноход нөлөөлсөн ганц хүчин зүйл гээд байгаам шүү сүүлийн үед эрдэмтэд…. Яагаад?
– Хүн гэдэг
амьд биетийн амьд байгаа гол хүчин зүйл,утга учир нь кайф,аз жаргал.
Хүн анх орчлонд амьд биетийг олоод ганцаараа жаргалтай явж болох л
байсан. Гэхдээ богино хугацаанд. Урт хугацаанд жаргалтай байх гэдэг чин
хүсэл. Иймийн тулд өөртөө адилхан бие мах бодьтой,ижил сэтгэхүйтэй
амьтантай хоршин хамтран амьдравал урт хугацаанд аз
жаргалтай,баталгаатай амьдарч болох юм гэсэн аминч үзэл дээр гэр бүлийн
зохион байгуулалт үүссэн болов уу. Эрэгчин ганцаараа амьдарвал яахуу ан
хийнэ,гэхдээ хувцас оёод байх боломж болон цаг байхгүй.Эмэгчин ан хийнэ
гэхэд хэцүү,гэхдээ дулаан явах хувцас оёж чадна. Ийм л давуу талууд
болон хэн хэнтэйгээ байвал бие биедээ кайф бэлэглэж болох "аминч үзэл"
дээр тулгуурлаж,эрсдэлийг тооцоолж анх гэр бүл үүссэн байж магадгүй.
-Өнөөгийн нөхцөл байдалд аваад үзье. Найз.
Бага насандаа бид өөрийнхөө зан араншинд таарч тохирохгүй хүнтэй хүчлэн
байн найз болдоггүй л байх. Яг л хамт байхад зан ааш нийлдэг,тоглоход
санаа нийлдэг тийм л хүнтэй нэгдэн найз болцгоодог. Энэ найз болох
харилцаанд би "Бат" гэдэг хүнийг бодож найз болоогүй. Би зөвхөн надад л
хамт байхад аз жаргалтай байдаг болохоор би найз болохыг хүссэн. "Бат" ч
гэсэн ялгаагүй надтай байхдаа өөрт нь кайфтай байдаг болохоор эргэж
холбогддог. Гашуун үнэн. Том болсон,оюутан болсон ямар ч ялгаагүй үзэл
бодол,санаа нийлсэн тийм л хүмүүстэйгээ найзалдаг нийлдэг. Өөрийнхөө
найзуудыг хараарай,анх яаж нийлснээ бодоорой. Би "Бат" гэдэг хүний
сэтгэлийг бодсондоо найзлаагүй. Тэр хүнтэй оюутан цагт нийлж юм
ярьхад,хамт байхад зөвхөн "БИ" гэдэг хувь хүнд кайфтай,аз жаргалтай
байдаг болохоор л тэр миний сайн найз,би түүний найз.
–Хайр дурлал-д
бол бүр ойлгомжтой гарч ирнэ. Хосууд нэгэндээ хайраа өгөлцөж,авалцахдаа
аль алиндаа кайфтай бдаг болохоор л хосууд гэсэн статуст байгаа хэрэг.
Салдаг шалтгаан нь маш энгийн. "Чимгээ"-н нэг зан нь надад аз жаргал
өгөх бус зовлон,уур бухимдал төрүүлдэг.Салахыг бодох энэ цаг үед хайртай
гэж боддог хүнээ өчүүхэн төдий ч боддоггүй. Өөрөө аз жаргалгүй байгаа
учир өөртөө өчүүхэн хэр буртаг ч халдаадаггүй. "Хайр"-т жинхэнэ утгаараа
гол тулгуур хүчин зүйл нь аминч үзэл болдог.Үнсэлцэхэд та түүнд нэн
тэргүүнд тэрэнд ямар мэдрэмж төрж байгаа нь чамд боддог гэж үү,бэлгийн
харьцаанд ороход түүнд ямар байгааг нэн тэргүүнд боддог юм уу. Заа бүр
муухайгаар хэлэе. Найз охин,банди нь эдгэрэшгүй өвчин зовлонтой болсон ч
эцсийг нь хүртэл хамт байдаг хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн тогтож байгаа
шалтгаан нь аминч үзэл. Хайртай хүнийх нь өвчин зовлонд хүн чанар
таталж байгаа нь 10%,үлдсэн 90%-нь хайртай хүндээ үнэнч байснаар өөрөө
өөртөө аз жаргал өгч байгаа кайф. Тэр хүнийг үнэнчээр хайрласандаа
сэтгэл хангалуун явах хүн чанартай бахархасан "аминч үзэл".
-Хүмүүсийн шашин шүтэх сайн үйлсийн аян,тэтгэлэг,хандив
тусламж буяны үйл өгдөг нь ч мөн аминч үзэлтэй холбоотой. Маш энгийн…
"Би энэ өвчинтэй хүнд тусласнаар миний буян арвижиж ирээдүйд эргэж буян
ирэх болно" гэсэн аминч үзэл, Муухай сонсогдож байна уу? Яг үнэндээ
буяны үйлийг яах гэж хийдэг юм.Хүн өрөвдсөндөө юу? Хүнийг хайрласандаа
юу?. Мэдээж нөлөөлөгч хүчин зүйл болно.Гэхдээ гол нь тэр хүнийг
хайрласандаа бус,өрөвдсөндөө бус. Буян үйлдэх нь 1-д сайн үйл,буян
арвижна. 2-д Би зовсонд хүнд туслаж байгаа нь бахархах сэтгэлийг төрүүлж
байна.Хүн өөрөөрөө бахарна гэдэг цэвэр аминч үзэл.
Заа аминч үзлийн талаар маш ойлгомжтой тайлбарласан ном,хэвлэлийг
үзэе гэвэл Адам-н суу алдарт номонд хангалттай бий. Мунхаг би далдагнаж
юу байдгийг нь дурьдаад яахав. Бүр дэлгэрэнгүй аминч үзлийг өгүүлэе
гэснээ 1-д хүмүүсийн бухимдлийг төрүүлчих байх гэж айлаа./ Эрсдэлийг
бодсон аминч үзэл /. 2-д найз нар минь намайг буруугаар бодох вий гэж
айв / хамт олонгүй болох вий гэсэн аминч үзэл /. 3-д эхнэр болох хүн
маань уншчих вий гэж айв / амьдралын гол утга учраа алдах вий гэсэн
аминч үзэл / -ээс болоод урьд нь бичсэн зүйлсийнхээ 20%-г орууллаа.
Гэхдээ би ухамсарт,хүмүүжилт хүмүүн учир хүнд хоргүй,гэмгүй үнэнч ХУВИА
ХИЧЭЭГЧ билээ би.
/ Аминч
үзэл нэг л зүйл дээр устаж үгүй болдог гэдэгт харин итгэдэг. Тэр нь гэр
бүл үр хүүхэд. Дамаан үр хүүхэдтэй болсноос хойших үе. Бидний аав
ээжийн хөдөлж хөдөлмөрлөж,түүнээсээ кайф авж буй нэг л утга учир нь бид.
Монголын "металл" зүйр үгүүдэд тодхооннн өгүүлцэн байгаа. "Үртэй хүний
гол 7 тасардаг"-Уг нь бол нэг л тасрах учиртай,тэвчээрийн хязгаар гэж
хүртэл ярьдаг. "Үхэвч үр харам"-Ээээ бурхан минь хамгийн хүнд "металл"
зүйр үг шүү,тайлбарлах үнэндээ илүүц. Дэлхийн сөнөж буй,дайн гарч буй
кинонуудад тухайн хүний үхэл өөрт нь ямар ч хамаа алга зөвхөн үр
хүүхэд,гэр бүлийнхээ төлөө амь хайргүй тэмцдэг. Хүүш үүнийг эрт
ажигласан мафийнхний дарамталдаг №1 арга нь гэр бүл,үр хүүхдийг рекетлэх
гэж байгаам. Бүр ойлгомжтой. Тэгэхээр хүн үр хүүхэдтэй болох цаг хүртэл
аминч үзэл тулгуур нь болдог байх нь /