“Ажил хийдэггүй” Ажлын хэсэг

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

“Ажил хийдэггүй” Ажлын хэсэг

Байнгын хороо, УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулдаг.  Харамсалтай  нь нэг асуудлаар  байгуулагдсан Ажлын хэсгийхний ирц бүрдэхгүй, санал  дүгнэлтээ нэгтгэхгүй  жил тойрох тохиолдол ч гарах болжээ. Эдийн  засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс эрчим  хүчний талаар баримтлах бодлогын  баримт бичгийг хэлэлцэх үед энэ асуудал сөхөгдсөн юм. Аливаа асуудал, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байнгын хорооны хуралдаанаар  хэлэлцээд ёс юм  шиг Ажлын хэсэг байгуулдаг ч  цаг алдан сунжирч, хамаг асуудал хойшилдог талаар гишүүд шүүмжилж байна. Тиймээс Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого  батлах тухайн УИХ-ын   тогтоолын төсөл дээр А.Тлейхан гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг долоо хоногийн дотор оруулж ирэхийг байнгын хорооны дарга А.Бакей сануулсан юм.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж