Японы фермер хамгийн том гүзээлзгэнэ ургуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Японы фермер хамгийн том гүзээлзгэнэ ургуулжээ

 

Японы фермер Кодзи Накао дэлхийн хамгийн хүнд жинтэй гүзээлгэнэ ургууллаа гэж The Economic Times сонин бичсэн байв. Фукуоки мужийн фермерийн ололт Гиннессийн дээд амжилтийн номонд бүртгэгдсэн байна. Гүзээлзгэний жин нь 250 гр, өндөр нь 8 см орчим, өргөн нь 12 см болжээ.

 

Накао ер бусын том жимсээ ургацаа хураах үеэр олж илэрүүлсэн байв. Хөрсний гэнэтийн хүйтрэл нь гүзээлзгэнийн цэцэгт нөлөөлөн нийлүүлснээс тийм том жимс ургасан байж магадгүй ажээ.

 

Өмнөх дэд амжилт Британийнх байсан бөгөөд тэнд жимсний жин нь 321 грамм болсон байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж