Сануулахад, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний masters буюу ахмадын төрөлд аваргууд тодорсон бөгөөд Монголын жиу-жицучид амжилттай оролцож, алт, мөнгөн медалийг ихэрлүүлснээр багаараа гуравдугаар байрт шалгарсан байгаа. Монголын багаас мастерс ангилалд 64 кг-д О.Нарангэрэл, +100 кг-д Б.Одхүү нар аваргын алтан медаль, н.Мөнгөнхуяг, Б.Мягмардорж нар мөнгөн медаль хүртсэн юм.
Жиу-жицугийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид эрэгтэй 13, эмэгтэй тав, нийт 18 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд тамирчдын дунд жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, Д.Сүлдбаяр нарын манай шилдэг жүдочид багтаж байгаа юм. С.Мияарагчаа, Д.Сүлдбаяр нарын хувьд өчигдөр зодоглож, нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар /76 кг/, “Женко” клубын тамирчин Д.Мөнхбаясгалан /82 кг/ нарын хувьд маргааш дэвжээнээ өрсөлдөнө.