“Facebook”-ын эсрэг дахин нэхэмжлэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

“Facebook”-ын эсрэг дахин нэхэмжлэл гаргажээ

“Facebook”-ын үндэслэгч Марк Зьюкербергийн эсрэг гаргасан Нью Йоркийн нэгэн иргэний нэхэмжлэлийг тэрбээр  зохиомол зүйл гэжээ. Нэхэмжлэгч “Facebook” олон нийтийн сүлжээг хамтран эзэмших гэрээ байгуулсан гэж хувьцааны ашгийн 50 хувийг шаардсан юм. Пол Сегли гэгч этгээд 2003 онд “Facebook”-ийг хамтран эзэмших гэрээ Марк Зьюкербергтэй байгуулсан гэжээ. Харин “Facebook” болон Марк Зьюкерберг уг нэхэмжлэлийг эрс эсэргүүцэж байгаа юм. Сеглийн өмгөөлөгч  "Шинжээчийн нэр зүүсэн хүмүүс жинхэнэ гэрээг нягтлан шалгахгүй, энэ хэрэгт хайнга хандаж байна” гэж мэдэгдсэн байна.  АНУ-ын Буффало дүүргийн шүүхэд гаргасан мэдэлдэлдээ Марк Зьюкерберг “2003 онд “StreetFax” компанийн вэб үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байхад Сегли ч мөн бизнесээ эхлүүлж байсан” гэжээ. Гэвч Сегли зөвхөн “StreetFax-тай бизнесийн хамтрагч байсан бөгөөд Марк Зьюкербергтэй хэзээ ч “Facebook”-ын талаар ярилцаж, ямар ч гэрээ байгуулаагүй гэж мэдэгдэлдээ өгүүлсэн ажээ. “Facebook” –ийн эзэмшилтэй холбоотой нэхэмжлэл өмнө нь бас гарч байсан бөгөөд ах дүү Виклевосс Марк Зьюкербергийг  “Харвард”-д суралцаж байхдаа олон нийтийн сүлжээ байгуулах санааг нь хулгайлсан гэж нэхэмжлэл гаргасан боловч амжил олоогүй билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж