Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын 2014-2015 шилдэг тамирчнаар хаалгач Давид Де Хеа тодорлоо. Өдгөө 24 настай Испани тоглогч тусгай гала арга хэмжээний үеэр шилдэг тоглогчийн шагналаа гардаж авсан байна.
Тэрбээр энэ улиралд Английн премьер лигт 11 тоглолтод хаалгаа хуурай манасан юм. Дашрамд дурьдахад, Де Хеа Испани руу явж магадгүй байдалтай байгаа. Харин “Манчестер Юнайтед” түүнийг үлдээхийн тулд чадах бүхнээ хийж байгаа бололтой. Ямар ч байсан шилдэг тоглогчийн шагналаа түүнд өглөө. Мөн долоо хоногт 250 мянган фунтын цалин амлаад байгаа билээ.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn