Япон Фукушимагийн цөмийн ослоос хойш гурав дахь АЦС-аа дахин ажиллуулах бэлтгэлийг хангаж эхэлжээ. Япон баруун өмнөд хэсгийн Шикоку аралд байрлах Итака АЦС-ыг дахин ажиллуулахаар бэлтгэж байгаа аж. 890 мегаваттын хүчин чадалтай Шикаку эрчим хүчний компанийн Итака АЦС-ыг 1994 онд ажиллуулж эхэлжээ.
Үүнээс гадна Канзай, Кюшу эрчим хүчний компанийн АЦС-ууд цөмийн хяналтын байгууллагын эхний шатны шалгалтанд тэнцээд буй. Япон АЦС-уудыг үйл ажиллагааг сэргээхээр энэ оны эхний гурван сард 7.78 их наяд иенийн шахмал байгалийн хий импортлосон аж.
Японы ард иргэд Фукушимагийн цөмийн осол давтагдахаас эмээн АЦС-уудыг дахин ажиллуулахыг эсэргүүцэж байгаа. Гэхдээ АЦС-уудын үйл ажиллагааг сэргээснээр эрчим хүчний асуудлыг шийдэх эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм. Японы эрчим хүчний хэрэгцээний 40 орчим хувийг хангадаг АЦС-уудыг дахин ажиллуулах тал дээр ерөнхий сайд Шинзо Абе хатуу байр суурьтай байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters