Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

1000 шивээс хийлгэжээ

1,000 гаруй шивээс хийлгэсэн Томми Веллсийн Британийн хамгийн олон шивээстэй хүн болжээ. 69 настай энэ эр 52 жилийн өмнөөс эхлэн гар хөл, нуруу, толгой,уруул, хөлийн ул, тэр бүү хамгийн нууц газраа хүртэл шивүүлсэн байна. Тэрбээр 44 жил ханилсан эхнэрээ нас барахад “Үүрд чамдаа хайртай” гэдэг үгийг хамгийн сүүлд нуруундаа шивүүлсэн ажээ.

Тэтгэвэртээ гарсан Веллс толгой, нүүрэндээ хэзээ ч шивээс хийлгэхгүй гэж эхнэртээ өгсөн амлалтандаа хүрээгүй гэнэ. Хэдийгээр түүнд араг яс, чинжаал шивүүлэх сонирхолтой санаа байгаа ч дахин шивээс хийлгэж чадахгүй болжээ. Учир нь түүний биед шивүүлэх ямар ч хэсэг үлдээгүй ажээ.  Харин түүний эхнэр ганц ч удаа шивээс хийлгэж байгаагүй гэнэ.

Тэрбээр “Эхнэр маань намайг шивээс хийлгэснийг  уучилсан. Гэвч  үүнийхээ төлөө тамд унах  байх гэж бодогддог болсон” гэжээ.

Н.Энх  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж