Ромын пап XVI Бенедикт Балканы хойг дах анхны айлчлалаа католик шашинтнууд хүн амынх дийлэнх хувийг эзэлдэг Хорватаас эхлэх гэж байна. Ромын пап Хорват улсыг Европын холбоонд элсүүлэхээр багагүй чармайж байгаа юм. Тус улс 2013 онд Европын холбоонд элсэх магадлалтай байгаа ажээ. Гэвч тус улс Европын холбоонд элсвэл үндэстний онцлог, шашин шүтлэгээ гээнэ гэж үзэж буй эсэргүүцэгчид олон бий. Харин дээрх шүүмжлэлийн хариу болгож Ромын пап тус оронд айлчлахаар төлөвлөжээ. Папийн айлчлалын зардалд зургаан сая ам.доллар зарцуулахаар болсон ойрын нэгэн эх сурвалж дурьджээ. Ватикан Хорват улстай эртнээс онцгой харилцаатай байсныг ажиглагчид онцолсон. Бямба гаригт Ромын пап Хорватын эрх баригчидтай уулзаж, хорватчуудад хандан үг хэлэхээр төлөвлөж байгаа юм байна. Ромын папийн айлчлал тус улсын гэр бүлийн үндэсний баярын өдөртэй давхцаж байгаа ажээ. Хорват тусгаар тогтнолынхоо 20 жилийн ойг угтаж Европын холбоонд элсэнэ гэдэгтэй итгэлтэй байгаа юм.
Хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Ромын пап тус улсын улс төрийн лидерүүдтэй уулзаж, олон нийтэд үг хэлэх ажээ. Хорватын хүн амын дийлэнх нь католик, Сербийн ортодокс шашинтнууд юм. Шашныг улс үндэснийхээ зүрх гэж үздэг католик шашинтнууд папийг халуун дотноор хүлээн авах нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.
Н.Энх