Төрийн ордноос зөөврийн компьютер хулгайд алдагдаж, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Төрийн ордны хэвлэх цехийн өрөөнд байсан зөөврийн компьютерыг хулгайлагдсан гэнэ. Тус компьютерт ямар баримт, материал хадгалагдаж байсан, хэн ямар зорилгоор хулгайлсан болохыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ