УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барихаа өнөөдөр мэдэгдлээ. Тэд хуульд заасны дагуу уг санаачлагыг дэмжсэн 19 гишүүний гарын үсгийг цуглуулаад огцруулах асуудлаар тогтоолын төсөл өргөн барина гэсэн юм. Ийм асуудал тавих болсон нь Оюутолгойн далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх болсонтой холбоотой аж. УИХ-ын гишүүн Г.Уянга өмнө нь чуулганы хуралдаан дээр Оюутолгойг ард түмэнд ашиггүйгээр явуулбал Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавихаа мэдэгдэж байсан юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
С.ОТГОН