Энхтайваны гүүрний баруун талд өчигдөр орой том оврын автомашины осол гарсан. Энэ талаар Улаанбаатарын хотын замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодруулбал, “Ослыг Хан Уул дүүргийн замын цагдаагийн газар шалгаж байгаа. Дунд голын гудамжинд Петровис шатахуун түгээх станцын орчимд Daewoo маркийн том оврын автомашины жолооч Т өндрийн хязгаарлалтын хаалтыг мөргөж осолдсон” гэх мэдээллийг өглөө. Хүн бэртэж гэмсэн зүйл байхгүй гэдгийг мэдэгдсэн. Ослыг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Б.ЗАЯА