Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.06.04-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

2011 оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ны хооронд Монголын хөрөнгийн бирж дээр дөрвөн удаа үнэт цаасны арилжаа явуулж, 46 ХК-ийн 586.1 мянган ширхэг хувьцааг 4.6 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Энэ хугацаанд Топ-20 индекс 19060.18 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 499.36 нэгжээр буюу 2.4%-иар өсчээ.

Индексийн сагсад багтах Мах импекс /19.5%/, Могойн гол /17.3%/, УИД /13.0%/, МЦХ /10.0%/, Шарын гол /6.1%/, Ээрмэл /5.0%/, АПУ /4.6%/, Улаанбаатар ЗБ /4.3%/, Таван толгой /2.2%/, Баянгол ЗБ /2.0%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 15.3 тэрбум төгрөгөөр буюу 0.8% өсч, 1 их наяд 831.1 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Моннаб /31.7%/, Мах импекс /19.5%/, Могойн гол /17.3%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Сөдөт /27.1%/, УБ БҮК /17.0%/, Мон ит булигаар /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Шарын гол /284.3 мянган ширхэг/, Гермес центр /128.6 мянган ширхэг/, Женко тур бюро /65.8 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Шарын гол /4.1 тэрбум төгрөг/, Таван толгой /315.9 сая төгрөг/, БиДиСек /58.0 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж