ICT EXPO 2015 эхлэхэд 1 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

ICT EXPO 2015 эхлэхэд 1 хоног үлдлээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT EXPO” нь 2015 оны 5 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болно. Шилдэг шинэ санаа, гайхалтай төсөөлөл, гайхамшгийн эх ундарга болсон энэхүү арга хэмжээг энэ жил Монгол Улсын харилцаа холбооны салбарын анхдагч бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран зохион байгуулж байна. 

Та бүхэн “ICT EXPO 2015”-д хүрэлцэн ирснээр хөгжлийг хурдасгах, бизнесийн харилцаа холбоо, энтэртейнмент арга хэмжээг шинэ түвшинд хүргэх зорилго бүхий Монгол Улсын болоод дэлхий нийтийн мэдээлэл технологийн салбарын уран ухаан, бүтээлч сэтгэлгээг бодитоор үзүүлэх Монгол Улсын түүхэн дэх харилцааны холбооны салбарын хамгийн том арга хэмжээний гэрч болно.

“ICT EXPO 2015” үзэсгэлэн нь Монголын нийгэм, эдийн засгийн нөлөө бүхий манлайлагчдыг хамран, өргөн хүрээнд зохион байгуулагдахаас гадна, сонирхолтой энтертейнмэнт арга хэмжээ, урлагийн тоглолт, мөн бүх насныханд зориулсан сэтгэл хөдөлгөм цахим уралдаан, тэмцээнээр дүүрэн байх юм. Үзэсгэлэнгийн хөтөлбөр нь чуулган уулзалт, хурал, тэмцээн, мөн цаашлаад оддын тоглолт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын олон улсад нэр хүндтэй мэргэжилтэн, төлөөлөгчдийг оролцуулсан TEDx яриа, цахим спортын тэмцээн, Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлагыг тодорхойлох гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих Start-Up Weekend зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг багтаасан. 

Уг үзэсгэлэнд оролцож буй 60 гаруй байгууллага, компаниуд Монгол Улсын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд, айл өрх, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны хэрэглээг илүү хялбар, тааламжтай болгох, мөн бизнесийн холбоо харилцаа, үр дүнг илүү өндөр түвшинд хүргэх мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэн үзүүлэхээр бэлдээд байна. Мөн таван өдрийн үзэсгэлэнд хүрэлцэн ирэх зочид Монголд анх удаагаа хамгийн сүүлийн үеийн 4G LTE болон бусад үүрэн холбооны шинэлэг технологийг бодитоор туршиж үзэх боломжтой юм.

Манай үзэсгэлэнгийн үеэр Аудио дүрслэлийн бүтээгдэхүүн, хувийн хэрэглээний электрон төхөөрөмжүүд, гэр ахуйн бараа, шинэ үеийн цахилгаан холбооны бүтээгдэхүүн, авто машины орчин үеийн цахилгаан хэрэгсэл, дижитал зураглал болон бусад бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан тусгай бүсүүд байгаа. 

Мобиком Корпораци нь “ICT EXPO 2015” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа нь бидний хувьд нэр хүндийн хэрэг бөгөөд Монгол Улсын Засгийн Газар, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ОУ-ын Цахилгаан Холбооны Байгууллага болон салбарын бусад хамтран ажиллагсдадаа талархлаа илэрхийлмээр байна.

 

ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ, УРАЛДААН ТЭМЦЭЭНҮҮД

ТEDxUlaanbaatarSalon – Tech Pulse

5 сарын 23-нд бүтэн өдрийн турш TEDx яриа болох бөгөөд энэхүү арга хэмжээнд дэлхийн шилдэг мэдээлэл технологийн компаниудаас ирсэн зочин илтгэгч нар яриа хийх болно. TEDx арга хэмжээний илтгэгчид мэдээлэл технологийн хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ үзэгч олонтой яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцах юм.

Цахим спортын тэмцээн

Цахим Спортын тэмцээнийг Монголын Цахим Спорт Хөгжлийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа. Тус тэмцээн Core тоглоомын төвд явагдах бөгөөд нийт 6 төрлийн цахим тоглоомоор залуус оюун ухаан, авхаалж самбаагаа сорьж байгаа. Энэ жил 700 гаруй оролцогч хамрагдаж байгаа бөгөөд аваргаар шалгарсан багууд олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж явах юм. Аваргын шагналыг “ICT Expo 2015”-ийн хаалтын арга хэмжээн дээр гардуулна.

Start-Up Weekend тэмцээн

Мобиком Корпораци UP Global ТББ-тай хамтран “Start-up Weekend” тэмцээнийг зохион байгуулна. Энэхүү тэмцээн нь Монголчуудын нэн ялангуяа техник технологийн салбарт ажилладаг хүмүүсийн чөлөөт сэтгэлгээ болон гүйлгээ ухааныг өрсөлдүүлж, тэдэн дундаас дэлхийн тавцанд өрсөлдөхүйц бүтээл гаргахыг хөхүүлэн дэмжих юм. Тэргүүн байранд орсон нэг оролцогчид Мобиком Корпорацид нэг жилийн турш дадлагажин ажиллах боломжийг олгоно.

Мазаалайн тухай гар зураг, зохион бичлэг, эссе бичлэгийн уралдаан

Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин тогтнодог мазаалай баавгайг хайрлан хамгаалахын тулд олон нийт түүний талаар сайн мэддэг байх хэрэгтэй. Мобиком Корпораци “Үндэсний Бахархалт Мазаалай” ТББ-тай хамтран хүүхэд залуусыг мазаалай баавгайг аврах аянд уриалан дуудаж гар зураг болон эссе, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж байна.

Ухаалаг Автобус олон нийтийг тээвэрлэнэ

Мобиком Корпорацийн Wi-Fi сүлжээ бүхий ухаалаг автобусууд МУБИС-ын баруун талын автобусны буудлаас Мишээл Төв рүү оролцогчдыг үнэ төлбөргүй хүргэж, таван өдрийн турш олон нийтийг үзэсгэлэнг үзэх тав тухаар хангана.

Бидэнтэй нэгдэж “ICT Expo 2015”-д шинэ санаа, гайхамшигт бүтээлүүд бодитоор амилахыг биеэрээ үзэхээр ирсэн танд баярлалаа!

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж