Наадмаар тав хоног амарна

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Наадмаар тав хоног амарна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралтын өдөр бямба, ням гаригт таарч байгаа. Тодруулбал, долдугаар сарын 11, 12-ны өдөр бямба, ням гаригт тохиож буй юм.

Тиймээс наадмаар хэд хоног амрах талаар албаны хүнээс тодруулахад, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар долдугаар сарын 11-15-ныг амралтын өдөр болгон хуучильсан. Хуулийн дагуу тав хоног амарна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс баярын өдрүүд бямба, ням гаригт таарлаа гэхэд ажлын өдрүүдэд шилжүүлж тооцохгүй гэсэн юм. УИХ-аас Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулснаар өнгөрсөн жилээс Үндэсний их баяр наадмаар тав хоног амардаг болсон билээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж